Quantcast
Channel: Фото мэдээ – miss.mn
Viewing all 2878 articles
Browse latest View live

Дотуур хувцасгүй халуухан одод


Загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн шинэ зурагнаас

Усан доорх бяцхан мастерууд /фото/

Дуранд өртсөн оддын сүүлийн үеийн зурагнууд /Өдөр бүр шинэ/

Жүжигчин Ганчимэгийн зургуудаас

Жүжигчин Амгаагийн зургуудаас

Өвөр Монголын царайлаг бөх Т.Соёлтын зургуудаас

Өнөөдрийн Ч.Уранхолбоо “Гала”-гийн Анугаас хэр өөрчлөгдсөн бэ?

$
0
0

“Гала” хамтлаг 2004 онд байгуулагдан өнгө будгийн хоршлоороо олны анхаарлыг татаж, амархан танигдан гарч ирсэн. Тухайн үед тус хамтлагийн гишүүн Ану сайшаал, шүүмжлэл аль алийг нь Болороогоосоо илүүтэй  хүртдэг байв.  Найз залуу, спонсорынх нь тухай элдэв яриа өрнөдөг байж билээ. Сүүлдээ “хүүхдийн эрос дуучин” гэдэг хоч хүртэл зүүж үзсэн удаатай.

Тэгвэл тухайн үеийн Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр хувийн амьдралынхаа хэмнэл, хэв маягаар олны анхаарлыг татан чангаах болсон билээ. Гэрийн эзэгтэй, сошиал маркетер, брэндийн нүүр царай гэхчлэн түүний өөрийн өнгө аясыг сонирхон шохоорхогсод ч цөөнгүй бий.

Тэгвэл Ч.Уранхолбоогийн 15 жилийн өмнөх ба дараах үеийг харьцуулбал тэр хэр өөрчлөгдсөн бэ?

151837490_1309607169422714_7355899284320334228_n 153840535_1309607216089376_9219455047182579161_n ану-580x365 hqdefault

unnamed (1) unnamed (2) unnamed (3)images unnamed

uranholboo-580x339

unnamed (4) image(123) unnamed (5)

145053039_497950764925661_6524661064943966139_o 140589874_488337915886946_1968926414329794874_o 139503334_3810845365645333_4708896925506652836_o 118455825_1367345566796610_4864027432299472471_n


Жүжигчин Б.Баярмаагийн зургуудаас

2000-аад оны хэв маяг эргэн ирлээ

$
0
0

5600660_gi7

2000-аад оны мода эргэн ирснийг street style төрхүүд болон брэндүүдийн шинэ цуглуулгуудаас харж болно. Загварт сонирхолтой хүн бүр карго загварын өмднөөс эхлээд бие барьсан топуудаар хувцасны шүүгээгээ бүрдүүлж эхэлсэн энэ үед 2000-аад оны нэгэн тренд аксесуар эргэн ирлээ. Тодруулбал, болор аксесуарыг яг одоо зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн сонгон төрхөө бүрдүүлж байна.

Энэ трендийн хүрээнд Swarovski брэнд классик болон өвөрмөц загварын болор бөгж, ээмэг, бугуйвчийг Collection I цуглуулгаараа танилцуулсан бол Английн дээд зэрэглэлийн гоёл чимэглэлийн Alan Crocetti брэнд сувдан чимэглэл мэт харагдах хүрэн, цэнхэр өнгийн детальтай цуглуулгыг гаргажээ.

2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 1)
Swarowski
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 2)
Swarowski
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 3)
Dolce & Gabbana
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 4)
Versace
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 5)
DARKAI
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 6)
Lanvin
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 7)
Hatton Labs
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 8)
Dsquared2
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 9)
Emanuele
2000-аад оны хэв маяг эргэн ирлээ: Эрчүүд болор аксесуар сонгож байна (фото 10)
Herald Percy
Эх сурвалж: buro247.mn

Жүжигчин Тодоогийн зургуудаас

Дуучин Ариугийн зургуудаас

Модель Лаурагийн зургуудаас

Дуучин Анхмаагийн сүүлийн үеийн зургуудаас

Жүжигчин Э.Урангоогийн зургуудаас


Эмэгтэйчүүдэд ямар бэлэг таалагддаг вэ?

$
0
0

Тун удахгүй Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр буюу бидний хэлж заншсанаар “Мартын 8-ны баяр” болох гэж байгаа билээ.

Энэ өдөр эмэгтэйчүүдэд тулгамдаад буй асуудлуудыг хөндөж, тэдний эрхийг хамгаалах үйл ажиллагаанууд явагдах боловч ихэнх бүсгүйчүүд хайртай дотны хүмүүстэйгээ өдрийг гайхалтайгаар өнгөрөөхийг хүсдэг болов уу? Тиймдээ ч эрчүүд маань хайртай бүсгүйчүүддээ зориулан тухтай орчин нөхцөлийг нь бүрдүүлж, дуртай бэлгийг нь бэлэглэхийг хичээдэг ч “Юу авах вэ?”, “Энэ бэлэг таалагдах болов уу?”, “Буруу сонголт хийчихсэн юм биш биз?” гэх зэргээр санаа зовних нь элбэг.

Мэдээж хүн бүр өөр өөрсдийн гэсэн сонирхолтой байдаг ч бид та бүхэндээ ихэнх эмэгтэйчүүдийн авахыг хүсдэг болон өвөрмөц бэлгийн жагсаалтыг танилцуулах гэж байна. Та бүхэн санаа аваад хайртай бүсгүйчүүдээ баярлуулаарай.

ТҮГЭЭМЭЛ ХЭДИЙ Ч МОДАНААС ГАРДАГГҮЙ БЭЛГҮҮД:

ЗҮҮЛТ

Эмэгтэй хүний биеийн хамгийн үзэсгэлэнтэй хэсэг бол цээж болон эгэмний хэсэг. Харин энгэрийн зүүлт тухайн хэсгүүдийг тодотгож өгдөг учраас бүсгүйчүүд гоёмсог хүзүүний зүүлтэнд хэзээд дуртай байдаг билээ.

Анхаар! Ихэнх охид бүсгүйчүүд хэтэрхий гял цал зүүлтнээс илүүтэйгээр энгийн, минималист хэв загвартай гоёл чимэглэлд дуртай байдаг аж. 

НҮҮР БУДГИЙН ХЭРЭГСЭЛ

Нүүр будгийн хэрэгсэл бол эмэгтэй хүний өдрийн тутмын хэрэглээ. Бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрөө түрхэж үзэж, сайтар судалж байж сонгодог ч бэлгэнд авбал баярлах нь гарцаагүй.

Анхаар! Foundation буюу бидний хэлж заншсанаар нүүрний кремийг бэлэглэх нь тохиромжгүй байдаг. Учир нь нүүрний крем маш олон өнгийн сонголттой байдаг бөгөөд эмэгтэйчүүд өөрсдөө ч хүртэл тохирсон өнгөө сонгоход маш олон бэрхшээлүүдтэй тулгардаг. Тиймээс та яг тохирсон өнгийнх нь номерыг мэдэхгүй л бол нүүрний кремийг бэлгийн жагсаалтаасаа хассан нь дээр гэж зөвлөж байна. Харин бусад бүтээгдэхүүнийг тухайн гоо сайхны дэлгүүрийн зөвлөхтэй нь ярилцаж байгаад сонгоход буруудах зүйлгүй ээ.

ҮНЭРТЭЙ УС

Эмэгтэй хүний гол илэрхийлэл бол сайхан үнэр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бүсгүйчүүд өөрсдөө ч сайхан үнэрт татагддаг тул үнэртэй ус бол хамгийн шилдэг сонголтуудын нэг байх болно.

Анхаар! Ихэнх эмэгтэйчүүд зөөлөн, анхилуун үнэртэй ус сонирхдог тул хэт хурц үнэртэнг сонгохгүй байхыг зөвлөж байна.

НОМ

Хэрвээ таны хайртай бүсгүй номонд дурлагч бол хамгийн шилдэг бэлэг ном байх болно.

Анхаар! Та түүндээ ном бэлэглэхээр шийдсэн бол түүний уншаагүй номыг бэлэглэхийг анхаараарай.

ӨӨРИЙН ГАРААР ХИЙСЭН БЭЛЭГ

Өөрийн гараар сэтгэлээ шингээн хийсэн бэлэг ямар ч хүнд маш том сэтгэгдэл үлдээж чаддаг. Тийм ч учир хайртай бүсгүйдээ өөрийн гараар нэхсэн ороолт, аль эсвэл амтат шоколадан дээр сэтгэлийн үгээ бичээд бэлэглэсэн ч болно. Гол нь та өөрийн сэтгэлээ зориулж байгаа тул энэ нь хамгийн сайхан бэлгүүдийн нэг байх болно.

ЗАХИА

Эмэгтэйчүүдийн хувьд чин сэтгэлийн үгээ гараар бичсэн захидал сэтгэлийг нь ихээр хөдөлгөдөг. Он цаг өнгөрсөн ч захианы үнэ цэнэ алдагддаггүй учир гараар бичсэн захидал өнөөдрийг хүртэл чин сэтгэлийн илэрхийлэл болсоор ирсэн. Тиймээс тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ захиан дээр буулган бусад бэлгүүдтэйгээ хамт бэлэглээрэй.

Анхаар! Заавал найз бүсгүйдээ ч биш ээждээ, эгчдээ, эмээдээ хайртай гэдгээ тэр бүр хэлж чаддаггүй бол захидлаар дамжуулан сэтгэлээ уудлаарай. 

ЦЭЦЭГ

Цэцгийн үнэр болон үзэгдэх байдал эмэгтэй хүний сэтгэлийг гэгэлзүүлэх увдистай. Тийм ч учраас цэцэг хэзээд зөв сонголт байх болно.

Анхаар! Мэдээж цэцэг бүхэн өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй тул дараах нийтлэлүүдийг уншаарай. /Нийтлэлийн нэрэн дээр дарахад тухайн мэдээлэл рүү автоматаар үсэрнэ/

– Ямар үед ямар цэцэг бэлэглэх вэ? 

– Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой. 

СОДОН БЭЛГИЙН САНААНУУД: 

Харин та тухайн бэлэг бэлэглэх гэж буй хүндээ маш онцгой сэтгэгдэл төрүүлэх гэж байгаа, аль эсвэл тухайн бэлэг бэлэглэх гэж буй хүнд хэр баргийн зүйл сэтгэлд нь хүрдэггүй бол дараах бэлгүүдээс сонголтоо хийгээрэй.

ХУМСНЫ БУДАГ

Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд гоо сайхны салонд очиж маникюр хийлгэх хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл өөрөө хумсаа буддаг охидын тоо цөөрсөн гэж хэлж болно. Гэсэн ч та ямар ч эмэгтэйд эрүүл, амьсгалдаг, хор багатай хумсны будгийн багц бэлэглэвэл тухайн эмэгтэй баярлаад л явчихна гэсэн үг. Учир нь та энгийн нэгэн хумсны будаг бус амьсгалдаг хумсны будаг бэлэглэж түүнд санаа тавьдгаа илэрхийлсэн шүү дээ.

Анхаар! Тухайн эмэгтэйн онцлогоос хамаараад даруухан beige буюу биеийн өнгөтэй, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлсэн улаан, аль эсвэл өнгөлөг неон өнгөтэй байх уу гэдгийг таны мэдрэмж л шийдэх юм. 

ГАЛ ТОГООНЫ ХОРМОГЧ, БЭЭЛИЙ

Бэлэг бэлэглэх гэж буй хүн тань гал тогооны өрөөндөө олон цагийг өнгөрөөдөг, өнгөрөөхөөр суралцаж буй бол хөөрхөн өнгө загвартай хормогч, бээлий бэлэглэвэл түүнд ихэд таалагдана гэж найдаж байна. Тэр хоол хийхдээ, хормогч болон бээлийгээ өмсөх бүрдээ таныг бодох болно.

ЭРХИЙН БИЧИГ, БЭЛГИЙН КАРТ

Яагаад хайрт эмэгтэйнхээ байнга үйлчлүүлдэг газрынх нь ваучер, бэлгийн картыг нь бэлэглэж болохгүй гэж? Үнэхээр түүнд юу таалагддаг гэдгийг бодоод бодоод олохгүй бол энэ бэлэг л яг тохирно.

ОЙМС

Бараг л төрсөн цагаасаа хойш Цагаан сарын баяр болгоноор “хачирхалтай” өнгө загварын оймс бэлгэнд авснаас болж бидний хайртай хүмүүстээ бэлэглэдэг бэлгийн жагсаалтад оймс гэх бүтээгдэхүүн хэзээ ч багтдаггүй байсан. Гэвч сүүлийн жилүүдэд оймсны өнгө загвар маш өргөн сонголттой болсныг та анзаарсан байх. Цэцэгтэй, шигтгээтэй, торон, үлгэрийн болон киноны баатрын зурагтай, урт богино гэх мэт олон төрлийн оймснууд худалдаалагддаг болсонтой холбоотойгоор охид залуус оймсоо ил гарган хувцаслах хандлагатай болжээ. Ерөнхийдөө эгч, дүү, найз, найз бүсгүйдээ сонирхдог төрлийнх нь оймсыг авч өгвөл түүнд маргаангүй таалагдана гэдэгт итгэлтэй байна.

ЗАГВАРЛАГ ШИЛЭН


УРАН ЗУРАГТАЙ


ХАТГАМАЛТАЙ


ТӨРӨЛ БҮРИЙН ХЭЭТЭЙ

ЭНГЭРИЙН ТЭМДЭГ /PIN/

Бүсгүйчүүд өмнө нь “эмэгтэйлэг” загварын, олон өнгийн шигтгээтэй энгэрийн тэмдгээр л цамцаа гоёдог байсан бол сүүлийн үед өнгөлөг болон загварлаг хэв маягтай энгэрийн тэмдгээр хувцаслалтаа чимэх болжээ. Томоохон дэлгүүр болгон энгэрийн тэмдгийн дэлгүүр байдаг болсон шүү, залуус аа.

ХООЛНЫ ЗУРАГТАЙ


ХАР


ТӨРӨЛ БҮРИЙН ХЭЛБЭР ДҮРСТЭЙ


БИЧИГТЭЙ

ВАННЫН БӨМБӨЛӨГ /BATH BOMB/

Залуус маань бүсгүйчүүдийн Фэйсбүүк болон Инстаграмаас өнгөлөг бөмбөлгийг ваннтай усанд хийхэд “пссссс…” гээд уусан алга болдог сториг харж байсан л биз дээ? Тэд биеийг нь булбарай, анхилам үнэртэй болгодог, харахад ч урамтай энэхүү бөмбөлгүүдэд зүгээр л “хайртай” байдаг!

Мэдээж дээр дурдсан бэлгийн жагсаалтуудад ихэнх эмэгтэйчүүдэд таалагддаг бэлгүүдийг жагсаасан болно. Та хайртай эмээ, ээж, эгч, дүү, найз охиныхоо юунд дуртай гэдгийг сайн мэддэг бол дуртай зүйлийг нь дээрх “түгээмэл” бэлгүүдтэй хослуулан бэлэглэж ч болох юм. Түгээмэл ч бай, зөвхөн тухайн хүнд зориулагдсан ч бай та л мэдрэмжтэй сонголт хийж чадах юм бол ямар ч бэлэг тухайн хүний сэтгэлийг хөдөлгөх болно гэдгийг анхаараарай.

Э.Цовоо

“Mongolian barbie land-2023” шоу АМЖИЛТТАЙ боллоо

$
0
0

“Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага, “Rana” хүүхдийн хувцас загварын урлан, “TX продакшн” хамтарч “Mongolian barbie land-2023” шоуг өнгөрсөн ням гарагт амжилттай зохион байгууллаа.

20 жилийн түүхтэй “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага нь багачуудын бие бялдар, оюун санааны төлөвшилд эерэг нөлөө бүхий олон талт үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Тус байгууллагын санаачилгаар авьяаслаг охид, хөвгүүд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг урлаг, соёлын арга хэмжээнд тогтмол тэргүүн байруудыг эзэлдэг уламжлал нэгэнт тогтжээ. Эл арга хэмжээнүүд олныг хамарч зохион байгуулагдах тусам гэр бүлийн үнэ цэнийн мэдрэмж, эв нэгдэл батжиж байдаг давуу талтай. Эцэг эхчүүдэд хүүхдүүдийнхээ авьяас чадвар, сонирхлыг дэмжих үзлийг төлөвшүүлэх нь тус байгууллагын гол зорилго юм.

Монголд анх удаа зохион байгуулагдсан “Mongolian barbi land-2023” шоунд нийт 40 хүүхэд оролцлоо. “Rana” урлангийн толилуулсан таван төрлийн загваруудыг өмссөн багачууд барбины бүжиг зэрэг олон урлагийн үзүүлбэрээр үзэгч түмнийг баясгасан. Мөн тус шоунд тус байгууллагын дэргэдэх “-16” хамтлаг ая, дуугаа өргөв. Зочин дизайнер Кадрын барбины он цагийн түүхийг харуулсан загварууд сонин, содон байлаа. Топ модель Г.Уранцэцэг хоёр сарын турш оролцогчдод тайзны алхааг зааж, бэлджээ. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын захирал, хатагтай Э.Оюунтунгалаг энэ сарын 11-нд авьяаслаг багачуудтайгаа хамт Гүрж улсын Батуми хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор зорьсон юм. Тэмцээн болгонд амжилттай оролцдог монгол хүүхдүүд эх орондоо сайхан мэдээтэй ирэх биз ээ.

С.Номулун шоуны сүлд дууг дуулав    

“Язгуур” сургуулийн хоёрдугаар ангийн сурагч С.Номулун шоуны сүлд дуу болох “Барби”-г дуулж танхимыг доргиосон юм. С.Номулун нь “Бяцхан мисс-2023” тэмцээнээс “Оны тэргүүн мисс”-ээр шалгарч, мөнгөн титмийн эзэн болсон адтай охин. Дуулах ур чадвар, жүжиглэх авьяас нь төгс хосолсон түүний тухай үзэгчид “Ирээдүйтэй, урлагийн тайзнаа гялалзах охин байна даа” гэсэн үнэлгээ өгч байв.

Ромоло Коззи Монголд

БНХАУ, Холливудын “The flash”, “Shark2”, “Me Time”, “Moonfall”, “Spirit”, “Кong tian Lie”, “San sheng san shi li tao hua”, “Bu ke si yi”, “Fen shou da shi” зэрэг кинонд компьютер графикчаар ажилладаг, итали эр Ромоло Коззи тус шоуны үзэгчдийн суудалд суух нь нэн содон. Тэрээр монгол эмэгтэйтэй гэрлэж, ирэх сард хуримаа хийхээр товлосон гэнэ. Ромоло Коззи их сургуульд архитекторын чиглэлээр төгссөн анх телевизийн реклам хийх зэргээр мэргэжлээ өөрчилж, улмаар график хийж эхэлсэн байна.

Холлидудад ажилласаар ирсэн. Мөн Лондонд “Арслангийн хаан” кинонд ажилласнаараа онцгойлж бахархдаг. “Тэр бол миний хамгийн шилдэг, өрсөлдөөн ихтэй ажил байсан. Маш олон хүний нөр их хүчээр бүтсэн, 100 хувь компьютер графикийн бүтээл юм” гэж өгүүллээ. Мөн “Миний хийсэн нэг уран бүтээл одоо театруудаар гарч эхэлж байгаа юм. Дараагийн бүтээлээ бодчихсон явна. Монгол хүмүүст кино бүтээх, график бүтээх талаар сургалт орж болох байх” тухай ярьлаа. Тэрбээр үргэлж суралцахыг эрмэлздэг, эрэ хайгуулч уран бүтээлч юм. Хөдөө нутгаар явж, нүүдэлчин соёл иргэншлийн тухай кино хийх хүсэл мөрөөдөлтэйгөө ч нуусангүй.

Article 0

$
0
0

“Монгол Туургатан Гоо бүсгүй 2019” тэмцээний Фото мисс Б.Нинжин Miss Europe Continental 2023 тэмцээнд Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж чадлаа.

Тэрээр дэлхийн 70 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж оюун ухаан, авьяас чадвараараа тэргүүлэн Дэд байр, First Runner-Up (1-р байр)-ын эзэн боллоо. Харин тэргүүн миссээр АНУ-ын мисс тодорчээ.

May be an image of 2 people and text that says 'PF 09 01 S'

Ийнхүү мисс Б.Нинжин европ тивийн тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж Монгол охидын ур чадварыг үнэлүүлж чадлаа.

“Miss Europe Continental 2023” Итали улсад зохион байгуулагдсан юм.

Viewing all 2878 articles
Browse latest View live