Quantcast
Channel: Фото мэдээ – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2878

Бээжингийн өвлийн паралимпийн бэлгэдлийг зохиосон дизайнер охин

$
0
0

сонин mn

Бээжингийн 2022 оны өвлийн паралимпийн бэлгэдэл “Шюе Рүнрүн”-г бүтээсэн дизайнер охин Жян Юйфань энэ жил 24 настай. Дэлхийн хэмжээнд зарлагдсан шалгаруулалтанд оролцож, нийт 6000 гаруй бүтээлээс өөрийнх нь дизайн нь сонгогдсон гэж бодохоор одоо ч гэсэн зүүд зэрэглээ шиг санагддаг хэмээн тэр ярих.

2018 оны 9-р сарын 21-нд Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооныхон Хятадын Зүүн Хойд нутгийн Жилиний урлагийн дээд сургуульд очин, “2022 оны Бээжингийн өвлийн олимпийн бэлгэдэл, өвлийн паралимпийн бэлгэдлийг шалгаруулах”  сурталчилгааны арга хэмжээ зохиох үед Жян Юйфань тус сургуулийн гуравдугаар курсийн оюутан байжээ.
Жян Юйфань “Шюе Рүнрүн”-г анх зохион бүтээх үедээ цагаан сарын дурсамжнаасаа санаа, сэдлээ олсон гэнэ. Түүний төрсөн нутаг Хар Мөрөн мужийн И Чүнь хотын Жя Инь хэмээх хил хязгаарын жижигхэн тосгоныхон битүүний орой улаан дэнлүү өлгөж, гэр бүлээрээ баяраа тэмдэглэдэг байжээ. Цагаан сарын шинийн арван таванд цас орвол жилийн өнгө сайхан болно гэж нутгийнхаа буурлуудын хуучилдгийг санаж, Жян Юйфань “Шюе Рүнрүн” -ийг толгой дээрээ “цастай” -гаар урласан байна.
2018 оноос эхлэн “Шюе Рүнрүн”-г зохион бүтээсэн Жян Юйфань тэргүүтэй 16 хүн 300 гаруй хоногийн турш нэмэлт засвар оруулах 32 төслийг гаргаж, 10 мянга гаруй хуудас туурвисны үр дүнд  “Шюе Рүнрүн” төржээ.
сонин mn
“Шюе Рүнрүн”-ий толгой дээрх жижиг өлгүүр болон хөлийнх нь жижиг эмжээр нь өлзийт хээтэй бөгөөд толгой дээр нь 13 тагтаа байдаг нь 13 дахь удаагийн өвлийн паралимп болохыг бэлгэдсэн байна. Тагтааны зураасны араас Бээжингийн бэлэг тэмдгийн чанартай барилга буюу Тянь Танийг Хятадын цаасан хайчилбарын аргаар харуулахыг хичээсэн гэнэ.
сонин mn
Өвлийн паралимп нээгдсэний дараа Жян Юйфань өөрийн блог дээрээ: “Шюе Рүнрүн”-ий постыг нийтэлмэгц 100 мянган хүн уншиж,  түүнийг “Рүнрүний ээж” гэж дууддаг болжээ.
сонин mn
“Шю Рүнрүн”-ий гэдэс нь гэрэлтдэг ттухай Жян Юйфань: “Хүн болгоны сэтгэл зүрхэнд нуугдаж буй мөрөөдлийн галыг асаах нь миний хүсэл зорилго” гэсэн байна.
сонин mn
сонин mn
сонин mn
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/128601


Viewing all articles
Browse latest Browse all 2878

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>