Quantcast
Channel: Фото мэдээ – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 2878

Арабын ханхүүгийн сонирхолтой амьдрал

$
0
0

Арабын шейх Хамдан ибн Мохаммед Аль Мактум (Hamdan bin Mohammed Al Maktoum) бол 35 настай Дубайн өв залгамжлагч юм. Энэ царайлаг ханхүү Арабын баячуудын гол сонирхол болох шонхрын ан, морин уралдаанд дуртай, мөн алдарт “Формула-1” уралдааныг шимтэн үздэг аж. Хамдан 18 тэрбум долларын өв хөрөнгөтэй гэнэ. Ингээд залуу ханхүүгийн тансаг амьдралын талаар сонирхуулъя.

Арабын ханхүүгийн сонирхолтой амьдрал

 

1Араб даяар нэр хүндтэй ханхүү

 

Арабын шейх Хамдан төрсөн цагаасаа эхлэн тансаг орчинд амьдарч буй. Учир нь тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын дэд ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Дубайн шейх Мухаммеда бин Рашида аль-Мактумагийн гэр бүлд төрсөн байна. Үүнээс гадна тэрээр зургаан ах дүү болон есөн эгч дүүстэй аж. Арабын Эмиратад Хамдан маш нэр хүндтэй, алдартай нэгэн юм.

 

Араб даяар нэр хүндтэй ханхүү

2Англид өндөр боловсрол эзэмшсэн эр

 

Амьдралынхаа ихэнх хугацааг Хамдан төрөлх нутагтаа биш, харин Их Британид өнгөрүүлж, өндөр боловсрол эзэмшсэн байна. Эхлээд тэрээр ихэвчлэн язгууртнууд сурдаг Сандхерс дахь тансаг зэрэглэлийн цэргийн сургуульд суралцжээ. Харин дараа нь Лондон хотыг зорьж, санхүүгийн чиглэлээр боловсрол эзэмшсэн гэнэ. Хэсэг хугацааны турш Альбионд амьдарсан Хамдан эх орондоо очихоос өөр аргагүй болсон шалтгаан нь түүнийг улс төрд оруулах гэсэн аавынх нь шийдвэртэй холбоотой.

 

Англид өндөр боловсрол эзэмшсэн эр

3Үндэсний хувцсаараа тэр бусдаас ялгардаг

 

Хамданыг бага байхаас нь эхлэн эцэг нь түүнийг Эмиратын улс төрд оролцуулах зорилгоор бэлтгэж байсан гэнэ. Тиймээс ч Хамдан улс төрийн янз бүрийн уулзалт, хуралдаанд байнга оролцдог бөгөөд өөрийн үндэсний хувцас кандуре, арафатк өмсдөгөөрөө ялгардаг.

 

Үндэсний хувцсаараа тэр бусдаас ялгардаг

4Романтик залуу

 

Харин өдөр тутмын амьдралдаа тэрээр “Формула-1”-ийн зурагтай футболка болон орчин үеийн залуусын чөлөөт хувцас өмсөх дуртай гэнэ. Мөн Хамдан улс төрд тийм ч дуртай биш бөгөөд шонхрын ан хийж, морь унаж, аялах дуртай, тун ч романтик нэгэн юм.

 

Романтик залуу

5Морин спортын тамирчин

 

Ханхүү Хамдан морин спортоор хичээллэдэг бөгөөд нэг удаа Арабад зохион байгуулдаг томоохон наадамд оролцож, морин дээрээ хамгийн сайн тогтож  учраас тухайн төрөлдөө түрүүлсэн байна.

 

Морин спортын тамирчин

6Нууцлаг ханхүү

 

Арабын шейх Хамдан Их Британийн ханхүү Харри, Уильям нараас тэс өөр хүн. Ханхүүгийн хувийн амьдрал маш нууцлаг бөгөөд энэ талаар мэдээлэл гарсан ч ямар нэгэн таамаг л байдаг. Ханхүүгийн ордны имижмейкерүүд түүний хувцаслалтаас гадна давтагдашгүй онцгой төрхөнд анхаарал хандуулдаг байна.

 

Нууцлаг ханхүү

7Тэр хүүхдэд хайртай

 

Хамдан үргэлж бяцхан хүүхдүүд болон үеэлүүдтэйгээ зургаа авахуулдаг бөгөөд зураг бүр дээр сайхан инээмсэглэл тодруулсан ялдам залуугийн төрхтэй гардаг. Гэхдээ мэдээж хэн ч түүнийг хааны гэр бүлийн гишүүн гэдгийг мартдаггүй. Учир нь тэрээр шонхор, арслан, тансаг зэрэглэлийн машин, төгс засвартай ордныхоо үүдэнд авахуулсан зургаа хүртэл олон нийттэй хуваалцдаг.

 

Тэр хүүхдэд хайртай

8Өгөөмөр Хамдан

 

Мэдээж баян хүмүүс сайн үйлсийн аян зохион байгуулдаг жишгээр тэр хэд хэдэн хандивын сантай бөгөөд заримдаа тусламж хэрэгтэй хүмүүст өөрийн биеэр очиж чин сэтгэлээсээ харамгүй тусалдаг.

 

Өгөөмөр Хамдан

9Тэр сүй тавьсан гэв үү?

 

Түүний хувийн амьдралын талаар АНЭУ-ын иргэдийн дунд цуу яриа төдий зүйл л байдаг. Хэзээ гэрлэх вэ гэсэн асуултад тэрээр “Намайг хүүхэд байх үед гэр бүлийнхэн маань ээжийн минь талын эмэгтэйтэй сүй тавиулсан юм. Тиймээс ирээдүйд эхнэрээ сонгох тал дээр асуудал байхгүй” гэж хэлжээ. Хамданы үл таних бүсгүйтэй авахуулсан зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан ч уг эмэгтэй гивлүүртэй байсан учир царайг нь таних боломжгүй байжээ.

 

Тэр сүй тавьсан гэв үү?

10Сайхан залууд олон бүсгүй дурлажээ

 

Шейх хэдэн ч эхнэртэй байх боломжтой учир түүний хайр дурлалын асуудлыг судлах тийм ч шаардлагагүй болов уу. Хамданы эцэг болох Мохаммед таван эхнэртэй байх гэсэн яриа бий. Гэхдээ энэ бол ердөө таамаглал юм. Учир нь энэ талаар тодорхой баримт үгүй.

Нууцлаг ханхүүтэй холбоо тогтоох, түүний талаар мэдээлэл олох нь тийм ч хялбар биш. Мэдээж хааны гэр бүлд орох бүсгүйг Хамдан ганцаараа сонгох нь юу л бол. Гэсэн ч түүнд маш олон бүсгүй дурласан гэх яриа байдаг энэ сайхан залууг харахыг хэн ч  хориглоогүй шүү дээ.

 

Сайхан залууд олон бүсгүй дурлажээ

11Хотын захиргааны ажилтан

 

35 настай ханхүү өдгөө Дубайн хотын захиргаанд ажилладаг бөгөөд Дубайн эмиратын биеийн тамирын холбооны ерөнхийлөгч аж.

 

Хотын захиргааны ажилтан

12Тэр шүлэг бичдэг

 

Эцгийнхээ адилаар Хамдан шүлэг бичдэг. Ихэнхдээ гэр бүл, эх орон болон хайр сэтгэлийн талаар сэдэвтэй шүлэг бичих дуртай гэнэ.

 

Тэр шүлэг бичдэг

13

 

Ханхүү морин спортын төрөл бүрийн уралдаанд оролцож байсны дээр Азийн наадмаас алтан медаль хүртжээ.

 

14

 

Үүнээс гадна тэрээр тэмээ сонирхдог. Энэ нь тус улсын хувьд тийм ч хямдхан хобби биш гэсэн шүү.

 

15

 

Хувийн онгоцондоо байгаа ханхүү.

 

16

 

Дэлхийд цор ганц байдаг сэлдэг зааны хамт.

 

17

 

Хамдан сайн үйлсийн аян зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг байна.

 

18

 

Хамданы хайртай гэрийн тэжээвэр амьтан.

 

19

 

Ханхүүгийн нэг хобби болох автомашин…

 

20

 

…Тэрээр нисдэг тэрэгнээс шүхрээр буух дуртай.

 

21

22

 

Хамдан эрсдэлтэй зүйлд өөрийгөө сорихыг хүсдэг бөгөөд хааяа ийнхүү авиралт хийдэг…

 

23

 

Шонхрын ан.

 

24

 

2013 онд шонхрын ан хийхийн тулд тэрээр Узбекистаныг зорьсон байна.

 

25

 

Ханхүү чадварлаг гэрэл зурагчин төдийгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан анхлан сурагчдад зөвлөгөө өгдөг аж.

 

26

27

 

Европт тэрээр унадаг дугуйгаар явахыг илүүд үздэг.

 

28

29

 

Түүний сонирхлуудын нэг далайн гүнд шумбах.

 

30

 

…Серфинг…

 

31

 

Загасчлах нь түүний бас нэгэн хобби.

 

32

 

Дэлхийн хамгийн өндөр барилга дээр хийсэн селфи.

 


Viewing all articles
Browse latest Browse all 2878

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>