Quantcast
Channel: Фото мэдээ – miss.mn
Viewing all 2878 articles
Browse latest View live

Герман бүсгүй эксийнхээ анхаарлыг татахын тулд хуурамч хурим хийжээ

$
0
0

48974d9b50852c8bc3fb0748975665d1

Герман улсад оршин суудаг Жаклин хэмээх бүсгүй өөрийн dieschaklin хэмээх TikTok хаягаараа дамжуулан хуурамч хурим зохион байгуулсан тухай хуваалцжээ. Тэрээр хуурамч сүйт залуу, мэргэжлийн зурагчин, хуримын даашинз хөлслөн авч гэрлэж буй жаргалтай хосуудын дүр эсгэн олон зураг даруулсан бөгөөд тэдгээрийгээ цахим орчинд байршуулж хуучин найз залуугийнхаа анхаарлыг татах зорилготойгоор ингэсэн байна. Харамсалтай нь энэхүү төлөвлөгөө нь бүтэлгүйтэж экс нь огт тоогоогүй ажээ.

Чухамдаа хамаг төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа Жаклин энэ үнэнээ хүлээсэн бичлэгээ TikTok дээрээ байршуулсан нь хэдхэн хоногийн дотор 1.7 сая гаруй хандалт авчээ.

Энэ бүхнийхээ төлөө бүсгүй хурим хийх газраа хөлсөлж авсан төдийгүй томоос том хуримын бялуу хийлгэж үсээ мэргэжлийн хүнээр янзлуулжээ.

Хуурамч сүйт залууг Жефф гэдэг бөгөөд Алессандро Валериани хэмээх мэргэжлийн зурагчин бүх зургийг дарсан байна.

Хэдийгээр энэ бүхэн үнэмшилтэй болж чадсан ч бүх зүйл талаар болж хуучин найз залуу нь энэ талаар авч хэлцээгүй талаар Жаклин харамсан ярьжээ.

Өөрийнх нь хэлснээр экс нь зургуудыг нь харсан хэрнээ огт холбоо бариагүй байна.

Олон хүн Жаклинаас илүү нарийн ширийн зүйлс асуунхын зэрэгцээ экс нь үнэхээр холбоо барихыг оролдсон бол яах байсныг шалгаав.

Тэгтэл зарим нэг нь үүнтэй ижил зүйл хийж байсан тухайгаа мөн хуваалцсан байна.

Жишээлбэл нэг бүсгүй хурим хийж байгаа зургаа илгээтэл өнөөх залуу нь хуримаа зогсоохыг шаардсан төдийгүй оронд нь өөртэй нь гэрлэх санал хүртэл тавьсан гэжээ. “Бүсгүйчүүдээ, галзуу ч гэсэн зөв санаа гаргаж ирэх нь чухал” хэмээн амжилттайгаар экстэйгээ нийлсэн эмэгтэй сануулсан аж.

Бас нэг хэрэглэгчийн хадам эгч нь хуримын зургаа цахим орчинд тавьтал экс нь “чамтай л суудаг байж” гэх утгатай сэтгэгдэл үлдээсэн тухай хуваалцсан юм.

Жаклин яг хэр их мөнгө энэхүү зураг авалтанд зарцуулсан нь тодорхойгүй байгаа ч хуримын үйлчилгээний зууч WeddingForward.com сайтын мэдээлснээр мэргэжлийн зэрэг зурагчин 500-10000 ам.долларын ханштайгаар ийм төрлийн зураг авалт хийдэг гэжээ.

Жишээлбэл, Саша Чоу хэмээх нэгэн гэрэл зурагчин дөрвөн цагийн зураг авалт хийгээд 1500 ам.доллар авдаг аж.

Энэ үнээр үйлчлүүлэгч 120, түүний дотор засварласан 20 зураг авдаг юм байна.

https://www.caak.mn/view/8289360/

2021 оны хамгийн царайлаг залуугаар шалгарсан эр ШОРОНД оржээ

$
0
0

Screenshot_98“TC Candler” сайтаас жил бүр дэлхийн хамгийн царайлаг 100 залуу, үзэсгэлэнт 100 бүсгүйн чансааг гаргадаг уламжлалтай. Тус шалгаруулалтын нэгт орсон Мьянмарын жүжигчин, дуучин, модель Паинг Такхон шоронд хоригдож байгаа ажээ.

Тэрбээр ардчилал дөнгөж тогтож байсан Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, засгийн эрхийг булаан авсныг эсэргүүцэх олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр 3 жилийн хорих ял авсан байна. 2021 оны 4-р сараас хойш хоригдож байгаа түүний оролцсон жагсаалд 1178 хүн амиа алдаж 7355 хүн баривчлагдан хорих ял сонсжээ.

Түүнийг баривчлагдсны дараа сая гаруй дагагчтай инстаграм болон фэйсбүүкийг нь устгасан ч фенүүд нь сэргээж чадсан байна. Баривчлагдах үедээ түүнийг сэтгэлийн гүн хямралд орсон байсан тухай дотнынх нь хүмүүс ярьсан ба “Тэр хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан. Гэсэн ч тэр огтхон ч айсан шинжгүй тэднийг хүлээж байсан” хэмээн ярьжээ.

https://news.zindaa.mn/409n

Овжин охидоор олноо танигдсан жүжигчид

$
0
0

owjin-1

Овжин охид МУСК 2001 онд цэнхэр дэлэгцнээ гарж олон үзэгчдийн үзэх дуртай киноны нэг болсон билээ. Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг цахим хуудаснаа Овжин охидтойгоо өнгөрсөн жил авхуулсан зургаа цахим хуудаснаа хийж байсан.

Тухайн үед тэрбээр тайлбар бичихдээ, Овжин охид 4 жилийн өмнө /2017 он/ Д.УянгаЛянхуа найзынхаа төрсөн өдрөөр нэг цуглаж билээ. Би бол арай бүдүка байж харин охид маань миссээрээ л байна хэмээжээ.

Тус кинонд тоглосон Д.Уянгалянхуа СУИС-ийн оюутан байхдаа тус кинонд тоглож байжээ.

Кинонд тоглосны дараа буюу нэг жилийн дараа Монголын сайхан бүсгүй тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан түүхтэй.Өдгөө тэрээр Монголын тэргүүн баячуудын нэг МАК -ын босс Д.Ганбаатартай ханилан уран бүтээлээсээ хөндийрч гэрийн сайн эзэгтэйн үүргийг биелүүлж байгаа.

Харин жүжигчин Д.Оюунтуулын хувьд шинэхэн хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд мөн урлагаас түр хөндийрсөн байгаа юм.

Сампилын дүрээр олноо танигдсан жүжигчин Ц.Ганзоригийн хувьд хошин урлагийн Маск продакшнд харъяалагдаад 165 жил ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа юм.

Түүний хүүхэд нас Ховд, Увс, Завхан гээд баруун аймгуудаар өнгөрсөн гэдэг. Тэдний ээж аав нь замчид учраас хүүхэд насаа баруун таван аймгаар дамжин өнгөрүүлсэн. Тиймээс эмээгээ дагаад зам ангиудаар их явдаг байж. Сүүлд хотод шилжиж ирэн Дэнжийн мянгад хүүхэд нас нь өнгөрчээ. Бүжиг, дуу их сонирхдог. Шүлэг уншиж “Уран жиргээ” улсын уралдаанд ордог байсан тэрээр КУДС-д н.Чинзориг багшийн ангид элсэн орсон аж. Ангидаа хамгийн бага нь буюу 14 настай оюутан болж, 18 настай сургуулиа төгсөж байжээ.

Тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа наймдугаар ангид ордог жилээ жүжигчний ур чадварын шалгалт өгөн тэнцэж сургуулиа төгсөлгүй шууд Соёл хувийн их сургуульд орсон ч тус сургууль хоёр жил болоод хаалгаа барьжээ. Ингээд аргагүйн эрхэнд МУГЖ П.Цэрэндагва багш биднийг Кино урлагийн их сургууль руу шилжүүлсэн түүхтэй.

Дөнгөж 14 настай хүүхэд зохиол уншиж, жүжигт тоглоно гэдэг амаргүй даваа. Хамгийн хүндрэлтэй нь балчир хүүхэд учраас дүр олддоггүй байлаа. Хайр дурлал, зодоон тулаантай хэсгүүдээс байнга хасагдаж, жижиг туслах дүрүүдийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Үүнээс үүдэн дипломын жүжигт Үл мэдэх цэцэгхэн хотхон хүүхдийн жүжгийг надад зориулан тоглож байсан удаатай.Тавдугаар ангид байхдаа 100-ийн ундаа зарж эхэлсэн.

Түүнээс хойш хичээл сургуулийн хажуугаар ажил хийж ээж ааваасаа мөнгө авдаггүй хүүхэд болсон. Хааяа автобусны мөнгөгүй үед дэнжийн мянгаас сургууль руу гаа алхдаг байв. Хичээл орох явцад нэг давхрын гөөхийний цех-ийн үнэр хамар сэтлэх шахаж, ходоод хоржигнож явсан үе бий. Заримдаа худалдагч эгчийг найрч, хэв гаргаад илүү гарсан үлдэгдлийг нь иддэг байв. Одоо бодоход оюутан нас маань дурсамж дүүрэн өнгөрчээ хэмээжээ.

Жүжигчин Ц.Ганзоригийн гэргий Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн Баясгалан хэмээх бүсгүй бий. Анх эхнэрээ оюутан байхад нь авж сууж байсан гэдэг. Хосууд маань одоо өнөр өтгөн гэр бүл болсон бөгөөд таван хүүхдийн ээж аав юм.

Сайн аав, халамжит хань, өнөр өтгөн гэр бүлийн гишүүн тэрээр цахим хуудаснаа Би үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш үнэрлээд үнсэх үрсийнхээ төлөө амьдарч яваа эцэг хүн. Би таван сайхан хүүхдийн аав тэдэндээ буруу үлгэрлэж болохгүй тийм учраас хүн чанартай, зөв хүн байхыг хичээдэг.

Оюутан байхад багш минь Уран бүтээлч хүн эхлээд хүн байх хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр үгийг л санаж явдаг даа хэмээжээ.

Зөвхөн баян эрчүүдтэй болзсоор ирсэн алдартан бүсгүйчүүд

$
0
0

3194d2bcbe55d88f3f13346cd753c65c

Олны танил, үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн араас тоймгүй олон эрчүүд гүйдэг нь нууц биш. Тиймээс тэд хэн дуртай хүнтэйгээ болзож чаддагт гайхах зүйл байхгүй. Тэр дундаа ганцхан дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдтэй учир ургуулдаг өндөр шаардлагатай эмэгтэйчүүд байдаг аж.

1Амбер Херд (Amber Heard)

Амбер Херд багаасаа эхлээд хүчирхэг эрчүүдэд татагдаж эхэлжээ. Тэрээр 17-хон настай байхдаа үеийн хөвгүүд бус Америк продюсер Артур Вибрандстай болзсон байна. Үүний дараа тэрээр Криспин Гловер, Жонни Депп зэрэг Холливудын томчуудтай учир ургуулсан билээ.

Амбер Жоннитой 3 жил орчим үерхсэний эцэст 2015 оны 2-р сард гэрлэлтээ батлуулсан юм. Эхэндээ тэд аз жаргалтай байсан ч ердөө 15 сарын дараа Херд Жонниг гэр бүлийн хүчирхийлэлд буруутган салах өргөдлөө өгчээ.

Дараа нь жүжигчин бүсгүй дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг, тэрбумтан Илон Масктай хамт үзэгдэх болов.

Тэр хоёр хэдэн сарын турш болзож байсан ч мөн хоёр тийш болсон байна. Учир нь Илон өөрийн төслүүд дээр ажиллаад зав гаргаж чадахгүй байсан учраас Амбер түүнийг орхисон аж. Үүний дараа Херд урлагийн бүтээлийн наймаачин Вито Шнабель, дараа нь Аргентин найруулагч Андрес Мушеттитэй богино хугацаанд үерхсэн байна.

Амбер Херд (Amber Heard)

2Миранда Керр (Miranda Kerr)

Дэлхийд алдартай загвар өмсөгч, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр асан Миранда Керр зөвхөн алдартай, чинээлэг эрчүүдтэй болзож байсан юм. Түүний амрагууд дунд томоохон хөрөнгийн зах зээлийн тоглогч Адриан Камиллери, хөгжимчин Жей Лион, Холливудын од Орландо Блум нар багтдаг аж. Миранда болон Орландо нар 2008 онд болзож эхэлсэн бөгөөд 2 жилийн дараа хуримаа хийсэн байна. Харамсалтай нь хосууд 3 жилийн дараа салсан байдаг.

2015 онд загвар өмсөгч маань Австрали гаралтай тэрбумтан, SnapChat-ийн үүсгэн байгуулагч Эван Шпигелтэй үерхэж эхэлсэн бөгөөд 2017 оны 5-р сарын сүүлээр гэрлэлтээ батлуулжээ. Хосууд өдгөө 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа юм. 2022 оны байдлаар Эван Шпигелийн хөрөнгө 8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Миранда Керр (Miranda Kerr)

3Бар Рафаэль (Bar Raphael)

Израилийн алдарт загвар өмсөгч Бар Рафаэль Rolling Stones хамтлагийн гоцлол дуучин Мик Жаггер, жүжигчин Дэвид Чарвета, Ури Эль Натан, Леонардо Ди Каприо зэрэг олон алдартай эрчүүдтэй дотно харилцаа үүсгэж байсан юм. Ялангуяа Ди Каприо Рафаэль нар 6 жилийн турш үерхсний эцэст 2011 онд салсан байдаг.

Жилийн дараа Рафаэль өвөөгийнхөө үүсгэн байгуулсан Израилийн хүнсний томоохон импортлогчдын нэг Neto ME Holdings компанийн захирал Ади Эзратай болзож эхэлжээ. Хосууд танилцаад хэдхэн сарын дараа Тель-Авивт хамт амьдрах болсон бөгөөд 2015 оны 9-р сард гэрлэлтээ батлуулсан байна.

Бар Рафаэль (Bar Raphael)

4Ксения Дели (Xenia Delhi)

Молдав гаралтай загвар өмсөгч Ксения Дели алдарт дуучин Жастин Бибертэй амрагийн холбоотой байсан гэж олон хүн үздэг. Тэд Биберийн “What Do You Mean?” клипний зураг авалтын талбай дээр танилцсан аж. Хосууд үүнээс хэдэн сарын дараа салсан гэдэг.

2015 оны сүүлээр Ксения Дели Орос реппер Егор Кредтэй үерхэж эхэлжээ. Гэхдээ хосууд богино хугацааны дараа салсан бөгөөд үүний дараа Ксения 62 настай тэрбумтан Осам Фати Рабах аль-Шарифтэй учир ургуулжээ. 2016 оны 6-р сард тэд хуримаа хийсэн бөгөөд 2018 оны долдугаар сард охиноо өлгийдөн авчээ.

Ксения Дели (Xenia Delhi)

5Карли Клосс (Carly Kloss)

Супермодель Карли Клоссын хувийн амьдралаа сайтар нууцалж чадсан нэгэн юм. Карли загварын тайзан дээр гарахын зэрэгцээ бизнесийн салбарт 8 гаруй жилийн турш амжилттай хүч үзэж байгаа хэдий ч түүнийг хэнтэй учир ургуулж байгаа талаар мэдээлэл бараг л алдагдаагүй байна. Түүнийг харин дэлхийн хамгийн чинээлэг өв залгамжлагч нарын нэг Жошуа Кушнертэй л харилцаатай байсныг хүмүүс гадарладаг юм.

Жошуа 2009 онд хөрөнгө оруулалтын компани Thrive Capital-ийг үүсгэн байгуулж, удалгүй Instagram болон Slack-д хөрөнгө оруулалт хийсэн аж. Хожим нь тэрээр Oscar Health даатгалын компанийг байгуулж, 2015 онд ах Жаредтайгаа хамтран Carde хэмээх хүмүүст үл хөдлөх хөрөнгийн хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд нь тусладаг үйлчилгээг нэвтрүүлжээ. 2022 оны байдлаар Жошуагийн нийт хөрөнгө 2.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа аж.

Карли, Жошуа нар 2012 онд Victoria’s Secret-ийн нэгэн арга хэмжээний үеэр танилцжээ. Хосууд тэр даруйдаа учир ургуулсан бөгөөд хэвлэлүүд ч тэдний талаар элдэв нийтлэл бичиж эхлэв.

2016 оны хавраас хойш хосууд албан ёсоор үерхэж байгаа мэдэгдсэн бөгөөд 2018 оны 4-р сард Жошуа хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Мэдээж Карли зөвшөөрсөн бөгөөд тэр жилийнхээ 10-р сард хосууд хуримаа хийсэн байна. Тэдний анхны хүүхэд 2021 оны 3-р сард мэндэлжээ

Карли Клосс (Carly Kloss)
https://www.caak.mn/view/8289441/

Амны хаалт хүнийг илүү царайлаг харагдуулдгийг судалгаагаар тогтоожээ

$
0
0

header_image_QZHQfXf

Ковидын цар тахлын үед хүмүүсийн мэдэрсэн цөөхөн эерэг зүйлсийн нэгийг Британийн эрдэмтэд судалгаагаар баттай болгожээ. Дэлхий нийтийн амьдралын хэмнэлд томоохон өөрчлөлт оруулаад удаж буй коронавирус та бидний зүрх сэтгэлийг хүртэл хэсэг хугацаанд “дөнгөх” чадвартай бололтой. Учир нь нүүрний тал хувийг далдалсан амны хаалт нь тухайн хүнийг илүү царайлаг харагдуулдаг болохыг тэд тогтоожээ.

Британийн Кардифф их сургуулийн эрдэмтдийн судалснаар хүмүүс хүйсээс үл хамааран маск зүүсэн үедээ бусдад илүү сэтгэл татам харагддаг ажээ. Ялангуяа хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэг мэс заслын нэг удаагийн маск нь бусад төрлийн маскнуудаас харьцангуй илүү царайлаг харагдуулдаг болохыг тогтоосон нь бас сонирхолтой.

Кардифф их сургуулийн Сэтгэл судлалын сургуулийн доктор профессор Майкл Льюисийн цар тахлаас өмнө эхлүүлсэн энэхүү судалгаа нь анхандаа амны хаалт зүүсэн хүн бусдад ямар сэтгэгдэл төрүүлдэг эсэхийг мэдэх зорилготой байжээ. Цаг үе хэвийн байхад олны дунд маск зүүж яваа нэгэнд хүмүүс ихэвчлэн сэжиглэнгүй хандаж, аливаа өвчин эмгэг туссаны шинж гэж хүлээж авдаг байсан нь тус судалгаанаас харагдсан аж.

 

 

Харин 2021 оны хоёрдугаар сард буюу хүмүүс масканд дасал болсны дараа энэхүү судалгааг үргэлжлүүлжээ. Судалгаанд оролцсон 43 эмэгтэйд маск зүүгээгүй, даавуун маск зүүсэн, нэг удаагийн цэнхэр масктай, мөн нүүрнийхээ өмнө цаас барьсан эрчүүдийг харуулж, сэтгэл татам байдлыг нь 1-10 онооны хооронд үнэлэхийг хүссэн байна.

Бүсгүйчүүдийн ихэнх нь даавуун масктай эрчүүдийн хувьд маск зүүгээгүй болон нүүрнийхээ хагасыг цаасаар далдалсан эрчүүдээс илүү царайлаг байгааг хэлжээ. Харин энгийн цэнхэр масктай эрчүүд бусад бүлгийнхнээс хамгийн царайлаг байгаа дээр тэд санал нэгдсэн байна.

 

 

Маск нь бусдын анхаарлыг шууд нүд рүү хандуулдаг нь үүний гол шалтгаан байх боломжтойг Майкл Льюис өгүүлжээ. Түүнчлэн нүүрнийхээ зүүн болон баруун хагасыг далдалсан хүмүүсийн төрх дээрхтэй адил сэтгэгдэл төрүүлдэг болохыг өөр судалгаануудаар тогтоосон аж. Магадгүй хүний тархи дасал болсон дүр зургаа харахдаа “дутууг нь дүүргэж”, бодит байдлаас хэтрүүлэн хүлээж авдаг бололтой.

 

https://www.caak.mn/view/8289487/

Модель У.Лаурагийн секси төрх

Пак Шин Хэгийн хуримын зургууд

$
0
0

dummy (1)

“Диваажингийн шат” олон ангит уран сайхны киногоороо монголчуудад ичнээ танил болсон Өмнөд Солонгос улсын алдарт жүжигчин Пак Шин Хэ өнгөрөгч бямба гарагт /2022.01.22/ Сөүл хотод хуримаа хийлээ. Түүний нөхрийг Чой Тэ Жүн гэдэг бөгөөд тэрбээр мөн жүжигчин мэргэжилтэй юм. Хосуудын хурим цар тахалтай холбоотойгоор цомхон зохион байгуулагдсан бөгөөд хуриманд оролцсон жүжигчин Ли Сун Бин өөрийн инстаграм хуудсандаа хуримын ёслолын зураг болоод бичлэгүүдийг нийтэлсэн байна.

Хуриманд олон алдартай жүжигчид, дуучид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дундаас хэвлэлүүд жүжигчин Ли Мин Хог онцолсон юм. Тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа хуриманд оролцож буй сельфи зургаа оруулахын сацуу урилгынхаа нэрийг онцгойлон дарж оруулжээ. Тус урилга дээр “Ли Мин Хо” гэх нэр байхын оронд “Ким Тан” хэмээн бичсэн байна. Учир нь 2013 онд жүжигчин Пак Шин Хэ “Өв залгамжлагч” кинонд жүжигчин Ли Мин Хотой гол дүрд нь хамтран тоглосон бөгөөд тухайн кинонд Ли “Ким Тан” нэрээр тоглодог билээ. Энэ талаар алдарт жүжигчин Ли Мин Хо хуриманд зориулж үг хэлэхдээ онцлон ярьж, олныг хөгжөөсөн байна.

Хосуудыг үерхэж байгаа гэх цуурхал 2017 оноос хойш гарч эхэлсэн ч, тэд 2018 оны гуравдугаар сард харилцаагаа албан ёсоор зарласан билээ.

Дарья Белодедийн халуухан зураг зарим фэнд нь таалагдсангүй

$
0
0

Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Украины жүдоч Дарья Белодедийн сүүлд авахуулсан халуухан гэрэл зургууд фэнүүдийнх нь дунд санал зөрөлдөөн үүсгэжээ. Спортын танхимд дасгал хийж байгаа зургийг харсан зарим нь үзэсгэлэн гоог нь шагшин магтсан бол нэг хэсэг нь “Битгий шившиг бол л доо” гэж санаа зовсон байна.


Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй мөсөн гүнжүүд

$
0
0

Бээжингийн өвлийн олимп эдгээр өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Өвлийн олимпын хамгийн их үзэгчтэй, өрсөлдөөнтэй төрөл бол уран гулгалт. Тиймээс уншигч нартаа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 уран гулгагчийн танилцуулъя.

  1. Викториа Хельгессон- 1988 оны 9-р сарын 13

Шведийн уран гулгагч. Тэрээр дөрвөн удаагийн (2008–2011) Нордикийн аварга, 2011 оны Skate America-ийн хүрэл медальт, зургаан удаагийн (2007–2011) Шведийн улсын аварга юм. Хельгессон 2012, 2013 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд 5-р байр эзэлсэн нь Шведийн 1932 оноос хойшхи хамгийн сайн амжилт юм. 2011 онд Skate America-аас авсан хүрэл медаль нь Шведийн уран гулгалтын анхны Гран-при медаль байв.

9. Елена Ильиных- 1994 оны 4-р сарын 25

Оросын уран гулгагч. Никита Кацалаповын хамт хос үзүүлбэр үзүүлдэг.

8. Анжелика Крылова- 1973 оны 7-р сарын 4

Оросын уран гулгагч. Хамтрагч Олег Овсянниковын хамт 1998 оны олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга (1998, 1999) юм. Мичиган мужийн Блумфилд Хиллст дасгалжуулагч, бүжиг дэглээчээр ажилладаг.

7. Марина Аниссина- 1975 оны 8-р сарын 30

Франц-Оросын тамирчин. Хамтрагч Гвендал Пейзератын хамт тэрээр 2002 оны Олимпийн аваргаар тодорч байсан.

6. Сара Майер- 1984 оны 5-р сарын 4

Швейцарийн үзэсгэлэнт уран гулгагч. Тэрээр 2011 оны Европын аварга, 2007, 2008 оны Европын мөнгөн медальт, 2006-2007 оны Гран-при финалын хүрэл медальт, Швейцарийн үндэсний найман удаагийн (2000-2001, 2003, 2005-2008, 2010) аварга юм.

5. Виктория Синицына (1995 оны 4-р сарын 29)

Оросын уран гулгагч Руслан Жиганшинтай хамтрагч. 2012 онд уран гулгалтын өсвөр үеийн дэлхийн аварга, 2012 онд өсвөрийн гранпри финалын аварга, 2013 оны өвлийн Универсиад, 2014 онд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын олон улсын зэрэглэлийн спортын мастер.

4. Тесса Вирту (1989 оны 5-р сарын 17)

Канадын уран гулгагч.

3. Татьяна Навка (1975 оны 4-р сарын 13)

Оросын уран гулгагч. ЗХУ, Беларусийн төлөө өрсөлдсөн. Хамтрагч Роман Костомаровын хамт тэрээр 2006 оны Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга (2004-05), Гран При финалын аварга (2003-05), Европын гурван удаагийн аварга (2004-06) юм.

2. Киира Корпи (1988 оны 9-р сарын 26)

Финляндын уран гулгагч. Тэрээр Европын гурван удаагийн медальт (2007, 2011 онд хүрэл, 2012 онд мөнгө), 2010 оны цомын эзэн Эрик Бомпард, 2012 оны Ростелекомын цомын аварга, Хятадын цомын хоёр удаагийн медальт, Финландын улсын дөрвөн удаагийн аварга юм. (2009, 2011–2013).

  1. Танит Белбин (1984 оны 7-р сарын 11)

Канад-Америкийн уран гулгагч. Канадад төрсөн ч тэрээр давхар иргэншилтэй бөгөөд 1998 онд Бенжамин Агостотой хамт гулгаж эхэлснээс хойш АНУ-ын нэрийн өмнөөс өрсөлдсөн. Белбин Агостотой хамт 2006 оны олимпийн мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн медальт, дөрвөн тивийн гурван удаагийн аварга ( 2004–2006), АНУ-ын таван удаагийн аварга (2004–2008).

Модель Лаурагийн зургуудаас

Жүжигчин Туяагийн сүүлийн үеийн эротик төрх

Энгийн үедээ ХАЧИН хувцасладаг одод

$
0
0

25a8876c8df43869bb9fdf9d5a7b86b8

Улаан хивсэн дээр бол тэд сэтгэл булаам залуус. Харин бодит амьдрал дээрээ хачин хувцасладаг эдгээр ододтой гудамжинд таарсан хүмүүс Колин Фаррелл, Микки Рурк, Мэттью Мак-Конахи… байна гэж танихааргүй.


Жаред Лето

Алдарт дизайнер Алессандро Микелетэй найзалдаг стиллэг Жаредад юу тохиолдоо вэ! Гэрийн шаахай, спорт өмд өмсөж, толгойгоо “боосон” түүнийг фэнүүд нь таньсангүй.

Мэттью Мак-Конахи      

Дэлхий дахинд өөрийгөө баталсан жүжигчин залуу юу өмсчихөө вэ? Үүнд Мэттью өөрөө л хариулт өгөх байх.

Микки Рурк

Микки Рурк ямар нэгэн бөхөөр хичээллэхээр ийм өмдтэй явж байгаа юм болов уу? Түүнийг ийм байхыг харах сонин байна шүү.

Колин Фаррел

Кинон дээрх сайхан залуу бодит амьдрал дээр яачих нь энэ вэ!

Жонни Депп

Холливудын сайхан залуугийн шинэ стиль нь юм болов уу.

Жуд Лоу

Орчин цагийн дур булаам залуусын нэг Жуд тухтай байдлыг алдар хүндээсээ дээгүүр тавьсан бололтой. Кофе уухаар гарч ирэхдээ тухтай байж яагаад болохгүй гэж?

Бүх оддын тоглолт үзэхээр ирсэн алдартнууд

$
0
0

Хойд Америкийн НБА лигийн Бүх оддын тоглолт өчигдөр (2022.02.21) Кливленд хотод боллоо.

“Лейкерс” багийн Леброн Жеймс, “Бруклин”-ы Кевин Дюрант хоёрын бүрдүүлсэн баг өрсөлдсөн бөгөөд Леброн Жеймсийн болон бусад оддын үнэнч фенүүд энэ үдэш цугларчээ.

Тэдний тоглолтыг үзэхээр ирдэг супер одод болон тоглохоор ирсэн олны танил эрхмүүд энэ өдөр тамирчдаас дутахгүй олны анхаарлыг татдаг билээ.

75 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Бүх оддын тоглолтод хүрэлцэн ирсэн сагсан бөмбөгийн хорхойтон оддын зургаас сонирхуулъя.

Дуучин Хишигдалайгийн зургуудаас

“Кофе асгасан”хэрэгт холбогдоод буй Б.Ариунзаяагийн зургуудаас


Бээжингийн өвлийн паралимпийн бэлгэдлийг зохиосон дизайнер охин

$
0
0

сонин mn

Бээжингийн 2022 оны өвлийн паралимпийн бэлгэдэл “Шюе Рүнрүн”-г бүтээсэн дизайнер охин Жян Юйфань энэ жил 24 настай. Дэлхийн хэмжээнд зарлагдсан шалгаруулалтанд оролцож, нийт 6000 гаруй бүтээлээс өөрийнх нь дизайн нь сонгогдсон гэж бодохоор одоо ч гэсэн зүүд зэрэглээ шиг санагддаг хэмээн тэр ярих.

2018 оны 9-р сарын 21-нд Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооныхон Хятадын Зүүн Хойд нутгийн Жилиний урлагийн дээд сургуульд очин, “2022 оны Бээжингийн өвлийн олимпийн бэлгэдэл, өвлийн паралимпийн бэлгэдлийг шалгаруулах”  сурталчилгааны арга хэмжээ зохиох үед Жян Юйфань тус сургуулийн гуравдугаар курсийн оюутан байжээ.
Жян Юйфань “Шюе Рүнрүн”-г анх зохион бүтээх үедээ цагаан сарын дурсамжнаасаа санаа, сэдлээ олсон гэнэ. Түүний төрсөн нутаг Хар Мөрөн мужийн И Чүнь хотын Жя Инь хэмээх хил хязгаарын жижигхэн тосгоныхон битүүний орой улаан дэнлүү өлгөж, гэр бүлээрээ баяраа тэмдэглэдэг байжээ. Цагаан сарын шинийн арван таванд цас орвол жилийн өнгө сайхан болно гэж нутгийнхаа буурлуудын хуучилдгийг санаж, Жян Юйфань “Шюе Рүнрүн” -ийг толгой дээрээ “цастай” -гаар урласан байна.
2018 оноос эхлэн “Шюе Рүнрүн”-г зохион бүтээсэн Жян Юйфань тэргүүтэй 16 хүн 300 гаруй хоногийн турш нэмэлт засвар оруулах 32 төслийг гаргаж, 10 мянга гаруй хуудас туурвисны үр дүнд  “Шюе Рүнрүн” төржээ.
сонин mn
“Шюе Рүнрүн”-ий толгой дээрх жижиг өлгүүр болон хөлийнх нь жижиг эмжээр нь өлзийт хээтэй бөгөөд толгой дээр нь 13 тагтаа байдаг нь 13 дахь удаагийн өвлийн паралимп болохыг бэлгэдсэн байна. Тагтааны зураасны араас Бээжингийн бэлэг тэмдгийн чанартай барилга буюу Тянь Танийг Хятадын цаасан хайчилбарын аргаар харуулахыг хичээсэн гэнэ.
сонин mn
Өвлийн паралимп нээгдсэний дараа Жян Юйфань өөрийн блог дээрээ: “Шюе Рүнрүн”-ий постыг нийтэлмэгц 100 мянган хүн уншиж,  түүнийг “Рүнрүний ээж” гэж дууддаг болжээ.
сонин mn
“Шю Рүнрүн”-ий гэдэс нь гэрэлтдэг ттухай Жян Юйфань: “Хүн болгоны сэтгэл зүрхэнд нуугдаж буй мөрөөдлийн галыг асаах нь миний хүсэл зорилго” гэсэн байна.
сонин mn
сонин mn
сонин mn
Г.Бямба
https://www.sonin.mn/news/culture/128601

Гaвьяaтын эхнэр жvжигчин Б.Баярмаагийн тaчaaнгyй төpx

$
0
0

Жүжигчин Б.Баярмаа цагтаа дэлгэцийн бүтээлүүдийн гол дүрийг бaздaг байв. Ийм нэгэн дурлал, Мойлхон, Хайрын эpэлд, Бид дөрвийн хайр, Миний хайр зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин бүсгүй хөшигний apд байх болсон билээ.

Хувийн aмьдpaлаа олны танил Г.Ариунбаатартай xoлбocoн. Тэд xaйрын poмансаа олноос ихэд нyyцалж Орос улсад хэсэгтээ л aмьдapcaн юм. Хосууд хоёр xvvтэй болж бvл нэмсэн.

Эцэг эxийн xaйранд умбаж өссөн тaнxил бvcгvй Багануур дvvpгээрээ овоглох дypтай. Aмьдpaлын баяр жapгал, xaйр дypлал, aнxны yчpaл бүхнээ эндээс oлcoн гэх тэрбээр ажил төрөл нь бvтэмжтэй яваагаа ч аз хэмээн бaxapxдаг. Дунд сургуулиа төгссөн дapyйдаа Багануур дvvpэгт зохиогдсон миссийн тэмцээнд opoлцож, титмийн эзнээр тодopч байв.

Тэрбээр Playboy Mongolia сэтгүүлээс зохион явуулсан 2014 оны Хамгийн xaлyyxaн 10 эмэгтэй-г шалгаруулах интернет санал Хамгийн xaлyyxaн эмэгтэй-н жагсаалтыг тэргvvлсэн удаатай. Харин өдгөө тэр олны нvднээс нyyгдаж Миний төгс xap эмэгтэйлэг даашинз хэмээн өөрийн гэрэл зургаа xaa нэгхэн сошиалд opyулж байгаа нь xapaгдах юм даа.

Түүний нөхөр Чайковскийн тэмцээнд тvpvvлсэн анхны Монгол xvн юм. 17 настайдаа Монголын Соёл Урлагийн Их Сургуульд элсэж, дуулаачийн хичээлээр гараагаа эхэлсэн боловч төлбөрийн бололцоогvйгээс болж хоёр жилийн дараa сургуулиа opxижээ.

Удалгүй Г.Ариунбаатар замын хөдөлгөөн зохицуулах цaгдaa болж, Улаанбаатар хотын цaгдaaгийн хэлтсийн эрэгтэй найpaл дууны хамтлагт opcон байна. Г.Ариунбаатар хамтлагтайгаа Буриадын нийслэл Улаан-Үүдэд тоглож байхад нь Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын бие бүрэлдэхүүн сонсоод xaмтран ажиллахаар ypьсан гэдэг. Ингээд л хөрш opoнд од болох замнал нь эхэлсэн юм.

Бен Аффлек, Женнифер Лопез нар шинэ байшингаа ТАНИЛЦУУЛЛАА

$
0
0

bennАлдарт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Лопез нар өөрсдөдөө болон хүүхдүүддээ зориулан шинэ байшин худалдан авчээ.

Тэд ирээдүйгээ хамтдаа төлөвлөж эхлээд багагүй хугацааг өнгөрөөж байгаа аж. Өөрсдийн хүүхдүүдийг хамтдаа тоглож, өсөж хөгжихөд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор удаан хугацааны турш хайсан байшингаа эцэст нь олсноо мэдэгджээ.

Тус байшин нь “Bel Air” хотхонд 20.000 ам дөрвөлжин м2 талбайг хамран байрших бөгөөд 50сая гаруй ам.долларын үнэтэй аж.

10 унтлагын өрөө, 17 угаалгын өрөө, 2 гал тогоо, ажилчдад зориулсан 2 унтлагын өрөө, кино театр, мини бар, усан сан, 1х1 хэмжээтэй гольфийн талбай зэргээс бүрдэх уг байшин гадна талаараа модоор хүрээлэгдсэн учир гаднаасаа харагдах боломжгүй учир нууцлалын зэрэг өндөртэйд тооцогддог байна.

https://news.zindaa.mn/43sj

ФОТО: Оскарын наадмын Улаан хивсний ёслол

$
0
0

2w70t

АНУ-ын Лос-Анжелес хотноо Америкийн кино академийн 94 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэллээ.

Энэ удаагийн наадамд хамгийн олон буюу 12 төрөлд ”Power of the Dog” кино нэр дэвшиж буй бол “Dune” 10 номинацад өрсөлдөж байна.

Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолын зургуудаас танилцуулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охид

$
0
0

4b01397248db02097e6fab026b61b217Хүүхэд бол энэ дэлхийн  хамгийн гайхамшигтай эрдэнэс юм. Дэлхий дээр  хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх олон зүйлс бий гэхдээ та эдгээр үзэсгэлэнтэй хүүхдүүдийг хараад хэсэг алмайрна гэдэгт итгэлтэй байна. Ингээд  дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бяцхан охидыг танилцуулж байна.

Jordyn Reinle- Жордин Рейнл

Жордин Рейнл бол Америкийн загвар өмсөгч, жүжигчин юм. Америкийн бяцхан загвар өмсөгч, жүжигчин тэрбээр 2012 оны аравдугаар сард төржээ. Хойд Америкийн хамгийн үзэсгэлэнтэй  хүүхдүүдийн нэг тэрбээр Simplicity Patterns, The Children’s Place, Kidpik зэрэг Америкийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг ажээ. Түүний төгс үс, гайхалтай хөмсөг, бөгөөд түүнийг хамгийн ихээр чимдэг зүйл нь охины гялалзсан цэнхэр нүд, шаазан шиг царай юм.

Anna Pavaga- Анна Павага

 Анна Павага бол Оросын бяцхан загвар өмсөгч юм. Тэрбээр 2009 оны арван нэгдүгээр сарын 2-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод төржээ. Анна Павага гурван настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд, Францын Vogue сэтгүүлийн нэмэлт болох Vogue Enfants сэтгүүлийн хуудсыг чимж байжээ. Бяцхан охин хүүхэлдэй шиг төрх, саарал ногоон нүдээрээ алдартай. Дэлхийн өнцөг булан бүрд загварын сурталчилгаанд оролцож, загвар өмсөгчөөс гадна телевизийн сурталчилгааны ажилд оролцож, кинонд тоглосон байна.

Anastasia knyazeva- Анастасия Князева

Анастасия Князева бол Оросын загвар өмсөгч бөгөөд 2011 оны долоодугаар сарын 30-нд ОХУ-ын Москва хотод төржээ. Ээжийнх нь хэлснээр хүмүүс охины ер бусын төрх, тэр дундаа цэнхэр нүдэнд нь ихээхэн анхаарал хандуулдаг байна. Тэр гялалзсан цэнхэр нүдтэй, хүүхэлдэй шиг хөөрхөн дүр төрх  түүнийг маш үзэсгэлэнтэй, өвөрмөц харагдуулдаг. Ээж нь түүний хэд хэдэн гайхалтай үзэсгэлэнтэй зургийг нийтэлсний дараа тэр инстаграммд алдартай болжээ.Ингээд охин загвар өмсөгчөөр ажиллаж, хүүхдийн хувцасны хэд хэдэн брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлжээ.Анх  хоёр нас таван сартайгаасаа хойш загвар өмсөж эхэлсэн бөгөөд дөрвөн настай байхдаа олны танил болжээ.

Lauren Lunde- Лорен Лундэ

Өмнөд Солонгосын үзэсгэлэнтэй загвар өмсөгч охин бол Лорен Лундэ юм. Тэрбээр 2008 оны тавдугаар сарын 16-нд төржээ. Тэр “Hello Baby” телевизийн олон ангит кинонд бүтээсэн дүрээрээ алдартай. Дэлхийн хамгийн алдартай хүүхдийн алдартнуудын жагсаалтад багтдаг бөгөөд хамгийн үзэсгэлэнтэй долоон хүүхдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг. Лорен Лундэ авьяаслаг жүжигчин , чадварлаг, бүтээлч, нэгэн ажээ.

Haileigh Vasquez- Хейлей Васкез

Haileigh Vasquez 2009 оны дөрөвдүгээр сарын 24-нд төрсөн Америкийн жүжигчин, загвар өмсөгч инстаграмм од юм. Тэрбээр 2012 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд жүжигчин болсноор Nickelodeon продакшны Motts, AT & T зэрэг хэд хэдэн брэндийн үндэсний сурталчилгаанд тоглож байжээ.Бяцхан гоо бүсгүй Нью-Йоркийн загварын долоо хоногийн тайзан дээр алхаж байжээ. Тэрбээр хүүхдийн стилист Зулай Васкес болон санхүүгийн чиглэлээр ажилладаг Ариэль Васкес нарын хүүхэд юм.

Jare Ijalana- Жаре Ижалана

Жаре Ижалана бол Нигерийн бяцхан загвар өмсөгч юм. Тэрбээр 2014 оны нэгдүгээр сарын 1-нд Лагос хотод төрсөн. Хар арьст загвар өмсөгчийг хэд хэдэн хэвлэл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин гэж үнэлдэг. Нигерийн үзэсгэлэнтэй охин хурц төрх, сэтгэл хөдөлгөм нүдээрээ интернэтэд алдартай. Нигерийн гэрэл зурагчин Мофе Бамуйива охины  гурван гоёмсог хөрөг зургийг Инстаграмдаа нийтэлсний дараа “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хар охин” хэмээн цоллож байжээ.

О.Эрдэнэтунгалаг

https://ergelt.mn/news/123/single/19643

Viewing all 2878 articles
Browse latest View live